Энэхүү гарын авлага нь ОУХБ-ын ялгаварлан гадуурхах хэлбэрийг устгах үйл ажиллагааны төлөвлөгөө (2004-2007)-ний нэг хэсэг, Ажлын байрны эрх тэгш байдлыг хангах сэдэвт анхны дэлхийн тайлангийн бататгал болж байна. Энэ нь жендерийн болон хөдөлмөрийн хүрээний асуудлуудыг хариуцдаг нийгмийн зөвшлийн гурван талт байгууллагуудын техникийн туслалцаа авах тухай хүсэлтийн хариулт болж байна. Гарын авлага нь ажил олгогчдын болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага, жендерийн асуудал хариуцсан байгууллага болон хүний нөөцийн менежерүүд, жендэрийн болон адил тэгш цалин хөлсний асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан болно.